Ням гариг 2026/05/31
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 248 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 180 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 160 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 168 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 184 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 164 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 188 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 176 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 176 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 164 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 164 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 144 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 200 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 164 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 144 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 152 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 140 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 136 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 144 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 148 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 136 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 148 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 152 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 192 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 160 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 144 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 152 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 156 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 140 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 152 удаа

Ихэрхэж дээрээс харах биш, ижилсэж мөр зэрэгцэн зүтгэх дайчин бүсгүй...

НИЙТЭЛСЭН: 2020-10-06 20:57 GMT+8

Хэн хэзээ хэлснийг мэдэхгүй юм. Гэхдээ үнэн гэж бодогддог нэг үг бий. Тэр бол “уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг” гэдэг үг. Энгийн юм шиг атлаа жаахан ухаад бодвол утга нь гүн гүнзгий энэ л үг “Адьяа” гэдэг эгэл даруухан бүсгүйтэй уулзуулчихсан юм шиг санагддаг. 

Шударга шулуухан үгтэй, илүү дутуу маяггүй, ихэрхэж бардамнах зангүй, ажил төрөлдөө эзэн сууж мэргэшсэн, арга заль хэрэглэж авах идэхэд шунадаггүй, хэзээ ч хэнд ч нэг л зантай. Нэмээд бас тусархуу сэтгэлтэй. Зөв гэж бодсон зүйлээ болгож бүтээхийн төлөө бол хөлөө цуцтал ч явж чадах. Өөртөө хатуу, өрөөлд зөөлөн бүсгүй. Тэр буруу гэдгийг нь мэдсэн бол булзайруулж орхиж чаддагүй. Ил цагаан хэлж, ад шоо болчих гээд байдаг гэмтэй. Гэсэн ч огт тоохгүй, хэлэх үгээ хэлээд, хийх ёстойгоо хийгээд, зөвхөн урагшаа харж зүтгэдэг. Даварсанд нь даруулга шиг, ядарсанд нь нөмөр нөөлөг шиг бүсгүй. 

Тиймдээ ч ая тал засаж, арга залиар явагсадад бол “арай л ойлгомжгүй нэгэн” шиг санагдаж мэдэх Адьяа маань Өмнөговийн бүсгүй. Нэрийг нь бүтэн дуудвал Нямцэрэнгийн Адьяацэрэн. Ажил төрлийг нь бүрэн хэлье гэвэл “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ын гүйцэтгэх захирал. “Говийн мэдээ” сонины эрхлэгч. “Жорлонгоо өөрчилье” төслийн Өмнөговь аймгийг хариуцсан зөвлөх, Ардчилсан намын нэлээд архаг гишүүдийн нэг. Хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан туршлага, улс төрийн итгэл үнэмшлийнхээ хүрээнд УИХ, ЗГ-ын баг бүрэлдэхүүнд орж, арваад жилийн ажил амьдралаа төрийн үйл хэрэгтэй холбосон. 

Монгол орны нийгэм эдийн засгийн суурь асуудлууд, улс орны амьдрал, хот хөдөөгийн хөгжлийн гарц шийдлийг мэддэг улс төрд бэлтгэгдсэн залуу эмэгтэйчүүдийн нэг юм. “Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг” гэцгээдэг хүний энэхэн хорвоод бид уулзах ёстой байсан учраас уулзсан байх. 

Тэрээр говийнхны ажил амьдралыг дээшлүүлэх, нийгмийн олон асуудлыг шийдэх сайн санаачилгууд төлөвлөсөн харагдана билээ. Хэрэгжих боломжтой, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай олон төсөл хөтөлбөрийг намын нөхөдтэйгөө хамтран боловсруулж, баг болон нэгдээд 2020 оны Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгааг сонсоод орон нутгийн сонгуульд Нямцэрэнгийн Адьяацэрэн шиг цэх шулуун зантай, цэвэр тунгалаг сэтгэлтэй, хариуцсан ажилдаа эзэн болж чаддаг, ханилсан нөхөддөө түшиг хэвээрээ үлддэг, говийн хүний мөс чанар, ёс жудгийг буй биендээ шингээсэн, эхэрхэж дээрээс харах биш, ижилсэж мөр зэрэгцэн зүтгэх ийм хүмүүс сонгогдвол “таныг төлөөлж, таныг сонсож, таны төлөө ажиллаж чадна” гэдгийг Цогтцэцийн сонгогчдод сэтгэлийн үг болгон дайя. 

“Адьяа” гэдэг богинохон, даруухан нэрээрээ аль хэдийнээ танил дотно болсон Адьяацэрэн нутгаа гэсэн сэтгэл, итгэл бүхнээ зүрхэндээ тээсээр очлоо. Алдаа гаргадаггүй хэрнээ ахиц дэвшилгүй, амьгүй албат шиг чив чимээгүй, бүрхэг тэнгэр шиг тодорхойгүй, байсан байрандаа зогссоор байх уу? хэмээн асууж байна. 

“Зогсолтгүй урагшилж, зоригтой шийдье” гэх уриа үг нь ч эрч хүчтэй, эрчим эргэлттэй, зорилго тэмүүлэлтэй, цог хиймортой юм.


Хэт цохихгүй бол гал асахгүй, уугисаар дуусна
Хүн алдахгүй гэж суусаар байвал энэ нас барагдана.
МҮОНРТ-ын сэтгүүлч Д.Нарантуяа