Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Бадраа, Нарийн бичгийн дарга Б.Галхүү нар өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нартай цахим хурал зохион байгууллаа.
Өвөлжилтийн нөхцөл байдал, цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажлуудын нөхцөл байдлын талаар сумын ИТХ-ын дарга нараас мэдээлэл сонсож, саналыг нь авч аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж өвөлжилт, хаваржилт болон цар тахлын онцгой үеийг хүндрэл багатай даван туулах ажлыг зохион байгуулах, шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлэж ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нарт чиглэл болгохоор боллоо.
Мөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын Албанаас сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга нар хурлын дотоод үйл ажиллагаатай холбоотой зөвлөмжийг өглөө.