Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа Н.Мишигдорж, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Өнөржаргал, ХААГ-ын дарга Т.Батжаргал, МХГ-ын ЭАХХ-ын улсын байцаагч З.Хашбат нар хүнсний бөөний дэлгүүр болон, хүнс, ачаа тээврийн жолооч нартаа уулзалт зохион байгуулж цар тахлын хэцүү цаг үед иргэдийн аюулгүй байдал болон өөрсдийн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө өглөө.
Мөн жолооч нарт тулгамдаж байгаа нэг асуудал нь PCR шинжилгээ өгөөд хариу удаж гардаг, мөн Нарантуул ОУХ төвд шинжилгээ өгдөг цэг байгуулах санал гарч Аймаг болон УОК уламжлахаар боллоо.