Өмнөговь аймаг, БНХАУ-ын Баяннуур хот хоорондын хамт ажилагааны хүрээнд цахим уулзалтыг зохион байгуулав. Уулзалтаар цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Гашуун сухайт боомтонд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, нүүрсний экспортын өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Цахим хурлын үеэр Өмнөговь аймгийн удирдлагын зүгээс дараах саналыг гаргаж танилцуулсан юм. Тэрээр Гашуун сухайт боомтоор гарах нүүрс тээвэр экспортыг нэмэгдүүлж өдөр гарах тээврийн хэрэгсдлийг 500 хүртэл болгох, PCR шинжилгээний хүчинтэй хугацааг л 7 хоног болгох, шинжилгээ авах цагийг 08:00-12:00 байсан бол 08:00-15:00 цаг болгох саналыг тавьлаа.