Лхагва гариг 2026/07/22
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 428 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 356 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 340 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 360 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 344 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 324 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 400 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 356 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 328 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 356 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 300 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 544 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 368 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 304 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 280 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 288 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 324 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 280 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 284 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3484 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 276 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 264 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 468 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1548 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 272 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 288 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 268 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 244 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 268 удаа

Гаалийн хяналтын бүсүүдийн хөрөнгө оруулалтаар 2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгджээ.

НИЙТЭЛСЭН: 2021-01-19 14:11 GMT+8

Монголын эдийн засгийн гол гарц Гашуунсухайт боомт, Цагаан хад сууршилын бүс нутаг гэрэл цахилгаангүй, хөгжлөөс хоцрогдсон газар гэдгийг хүн бүхэн мэднэ. Хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь энэ бүс нутгийг хөгжүүлэх төрийн бодлого үгүйлэгдэж, 30 гаруй жил тог цахилгаангүй, иргэд газар эзэмших эрхгүй байсных нь гэж хэлж болно.

2017 оны 8 дугаар сард Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газраас Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг бүрмөсөн хаах шийдвэр гаргаж байсан билээ. Засгийн газрын энэхүү шийдвэр нь үндэсний аж ахуйн нэгжүүд дампуурх, олон мянган жолооч нарыг ажлын байргүй болгох нөхцлийг үүсгээд байсан юм.

                

            

Олон олон эсэргүүцэлтэй тулгарсны эцэст 2017 оны 11 дүгээр сард У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас нүүрс тээвэрлэлтийн горимыг урт, богино гэсэн хэлбэрээр явуулахаар 320 дугаар тогтоолыг гаргаж өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү тогтоол хэрэгжсэний үр дүнд Цагаан хаданд 100 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа сэргэж, олон мянган хүн ажлын байртай болж Монгол Улсын эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулж байгаа төдийгүй гаалийн хяналтын бүс өөрийн талбайгаас экспортонд гарч буй нүүрсний тонн тутмаас 100 төгрөгийн хураамжийг орон нутагтаа төвлөрүүлж Цагаан хадны  хөгжил, бүтээн байгуулалтанд зарцуулах санаачилга гаргасан юм.

             

Энэхүү ажлаа 2019 оны 5 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 2. тэрбум төгрөгийн хөрөнгө төвлөрүүлж, энэхүү хөрөнгөөр Цагаан хадны хог хаягдлыг менежментийг эхлүүлэн, хог хаягдлын машин техникээр хангаж, 16.5 км цахилгааны агаарын шугам татах, 7,5 км хайрган хучилттай замын болон худалдаа, үйлчилгээ, гэр хорооллын цахилгааны зураг төсвийн ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулжээ. Ингэснээр 30 гаруй жил тог цахилгаангүй байсан Цагаан хад эрчим хүчний системд холбогдох боломжтой болж Цагаан хад хөгжих суурь тавигдлаа.

Мөн нүүрс тээврийн жолооч, оршин суугч иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ ойртуулж, Цагаан хаданд түр эмнэлгийн байр бий болгож байнгын эмч ажиллуулахын зэрэгцээ банкны салбар байдаггүй Цагаан хаданд төлбөр тооцооны Гэрэгэ киоскийг байрлуулж иргэд, оршин суугчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэжээ.

Энэ бүхнээс харахад төр засгийн шийдвэр оновчтой, тогтвортой бол аж ахуйн нэгжүүд, аймаг оронтой нутагтай хамтран бүс нутгийг хөгжүүлэх боломж бий гэдэг нь харагдаж байна. 

                    

Дашрамд дурдахад өнгөрсөн оны 5 дугаар сард аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан Цагаан хадны нүүлгэн шилжүүлэлт, дахин төлөвлөлтийг хийж Цагаан хаданд иргэдийг газар эзэмших эрхийг нээсэн юм. Тог цахилгаантай болж, иргэд газар эзэмших эрхтэй болсноор стандартны барилга байшин баригдаж Цагаан хад орчин үеийн томоохон суурин болж хөгжих боломж бүрдэж байна.