Өмнөговь аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч байгаа энэ цагт үед орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Цогтцэций сумын малчдад өвс олгохоор шийдвэрлэжээ. Цогтцэций сумын хэмжээнд 400 гаруй малчин өрхийн 153 мянган толгой мал өвөлжиж байгаа бөгөөд өнгөрсөн зун зуншлага оройтож өөр аймаг, сумдын отор нүүдэл ихтэй байснаас бэлчээрийн хомсдолд орж хүндхэн өвөл болж байгаа энэ цаг үед тус компаниас малчдад өвс олгож байгаа нь цаг үеэ олсон ажил болж байна. Тус компаниас Цогтцэций сумын
Малчид дараах хуваарийн дагуу Тавантолгой компаниас өвсөө авах ажээ.
Билгэх багийн малчид 1-р сарын 19-20 ны өдрүүдэд
Сийрст багийн малчид 1-р сарын 21-22 ны өдрүүдэд
Цагаан-Овоо, Өгөөмөр багийн малчид 1-р сарын 25-26-ны