Орон нутгийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан Даланзадгад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 2020 оны 12 сарын 16 нд хуралдаж Даланзадгад сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сумын эдийн засаг, нийгэм хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, сумын хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөг тус тус хэлэлцэн баталсан юм.
Сумын ЗДТГ-аас Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дэд хөтөлбөрүүдэд байгууллага, иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулж 2021 оны 1 сарын 18 ны Даланзадгад сумын Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүллээ. Ирэх 4 жилийн хугацаанд салбар бүрийг хамарсан дараах хөтөлбөрүүд хэрэгжих юм.
1."ЧАДВАРЛАГ БАГШ ХӨГЖСӨН ХҮҮХЭД" ХӨТӨЛБӨ
2. "ДАЛАНЗАДГАДАД ҮЙЛДВЭРЛЭВ" ХӨТӨЛБӨР"ДЭВШИЛТИЙГ ӨРХ БҮРТ" ХӨТӨЛБӨР
"ДЭВШИЛТЭТ ХОТЫН ОЮУНЛАГ ЗАЛУУС" ХӨТӨЛБӨР
"ЭРҮҮЛ ИРГЭН АМЖИЛТЫН ТУЛГУУР" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЫ ҮР" ХӨТӨЛБӨР