Улсын Ерөнхий прокуророос Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Энэхүү асуудалд Өмнөговь аймгийн иргэд сонгогчид өөр, өөрийн байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд иргэд, сонгогчдын төлөөлөл өнөөдөр буюу 3 сарын 27 нд хуралдсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 10 дугаар хуралдаанд оролцож, сонгогдсон УИХ-ын гишүшдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлаар санал бодлоо илэрхийлсэн байна. Иргэд, сонгогчдын саналын дагуу аймгийн ИТХ-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүдэд хүсэлт хүргүүлсэн байна. Уг хүсэлтэнд Өмнөговь аймгийн 73 мянган иргэд төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлгүй болох асуудал яригдаж байгаа нь Өмнөговьчууд МУ-ын үндсэн хуульд зааснаар төрийн үйл хэрэгт шууд оролцох эрх хөндөгдөж байна гэдгийг дурьджээ.