Лхагва гариг 2026/07/22
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 428 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 356 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 340 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 360 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 344 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 324 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 400 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 356 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 328 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 356 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 300 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 544 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 368 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 304 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 280 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 288 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 324 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 280 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 284 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3480 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 276 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 264 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 456 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1548 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 272 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 288 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 268 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 244 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 268 удаа

Д.Бат-Эрдэнийг “зайлуулах” явцуухан улстөр

НИЙТЭЛСЭН: 2023-03-30 14:47 GMT+8

Монголын улстөрийн амьдрал халуухан байна. Бужигнаантай, хор найруулсан жүжигтэй ч гэж хэлж болохоор.

Үүний нэг нь нүүрсний гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал. Чуулганаар өнөөдөр хэлэлцэх энэ асуудал олны анхаарлыг тэгж их татах болсон нь учиртай.

Бүрэн эрх нь хөндөгдөж буй гурван гишүүний хоёр нь Өмнөговь аймгаас сонгогдсон, тус аймгийн 73 мянган иргэн төрд төлөөлөлгүй болохын өмнө ирээд байна гэсэн үг. Төрд төлөөлөлгүй болно гэдэг улстөрийн хувьд ч, нийгмийн хөгжлийн хувьд ч, эдийн засгийн үр өгөөжийн хувьд ч асар их хохиролтой. Иргэдийн наад захын эрх ашиг хөсөрдөнө. Бусад тойргийн сонгогчдод хамаагүй байх л даа. Гэхдээ бүхэл бүтэн нэг аймгийн сонгогчдыг “хохь нь” гээд хаях сонголтыг Монголын төр хийх эсэхийг харах л үлдлээ.

Өмнийн говь нутаг бол байгалийн баялгийг харамгүй хайрласан, хөрсөн дороо асар их эрдэнэстэй газар. Энэ нутгийнхан баялгийн өгөөжөө ч харамгүй хүртэж, ахуй амьдралаа дээшлүүлж яваа. Жил гаруй өмнө Өмнөговьд очиход тэнд хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, амьдралын хангамж, иргэдийн худалдан авах чадвар, хэрэглээ гээд олон зүйлийг гэрэл гэгээтэйгээр ярих боломж хэдийнэ бүрдсэнийг олж харсан билээ.

Иргэдэд хүрч буй баялгийн өгөөж энэ. Харин өнөөдөр тус аймгаас сонгогдсон хоёр гишүүн нь баялгийн балгийг хүртэхдээ тулж иржээ. Ийн хэлэх болсон нь учиртай.

Эдийн засаг нь олон тулгуурт биш манай улсын хувьд экспортын орлогын цөм нь нүүрс. Тэгвэл нүүрсний экспортыг анх эхлүүлсэн хүн нь өнөөдөр шүүгдэхэд хүрээд байгаа УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ. Хятад компани эзэрхсэн нүүрсний экспортыг Монгол компанид авчирч, 30 гаруй сая долларын хөрөнгө оруулан үндэсний тээврийн “Тавантолгой транс”-ыг үүсгэн байгуулж байсныг нутгийнхан мэддэг, ярьдаг. Тухайн үед Өмнөговь аймгийн 15 сумын 350 гаруй иргэнд том оврын техник жолоодож сургах ажлыг зохион байгуулснаар анхны цуваа нүүрсний тээвэрлэлтээ эхэлж байж.

Ингэж нүүрсний экспортоос хятадын нөлөөллийг шахсан нь хожим түүнийг буруутгана чинээ бодоогүй биз, тэр өөрөө.

Д.Бат-Эрдэнийг “Тавантолгой”, “Тавантолгой транс” компанийн хоорондын өр авлагыг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж буруутгасан байна лээ. ХОМ-ийг нь харахад 20 гаруй компанийн хувьцаа эзэмшдэг. Дээрх хоёр ч үүнд багтана. Гэхдээ олон мянган хувьцаа л эзэмшигчийнх нь нэг болохоос өөрөө гардан гүйцэтгэх удирдлагыг хийж яваагүй. Компани хоорондын өр авлагаас эхлээд бусад асуудал гүйцэтгэх удирдлагад л хамаатай.

За буруутгасан хоёр дахь үндэслэл нь “Тавантолгой” ХК-д захирал, нягтлан томилж, өөртөө илүү их ногдол ашиг авсан гэх. Хувьцаат компанийг хэн удирдахыг нэг хувьцаа эзэмшигч биш Төлөөлөн удирдах зөвлөл шийднэ. “Тавантолгой”-н ТУЗ 9 хүний бүрэлдэхүүнтэй, 5 нь аймгийн ИТХ-аас сонгогдсон, 4 нь 49 хувийн хувьцаа эзэмшдэг хүмүүс. Нээлттэй хувьцаат компанийн захирал, нягтлан нь ганц хувьцаа эзэмшигчтэй үгсэн хуйвалдаж илүү их ногдол ашиг тараах ямар ч боломжгүйг эдийн засгийн мэдлэггүй би ч мэдээд байхад гэх гайхшрал төрснөө нуух юун.

Нөгөөтэйгүүр ногдол ашгийг илүү авч, Капитрон банкаар дамжуулан мөнгө угаасан гэдэг. Угтаа ногдол ашгийг тараах эсэхийг тус компанийн ТУЗ, нийт хувьцаа эзэмшигчдийн хурал нь шийдэж, Хөрөнгийн бирж хянадаг. Тэгэхээр Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани “Тавантолгой”-н ямар ч асуудал Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор байх нь тодорхой.

Түүнийг буруутгаж байгаа үндэслэлүүд дотор “51 хувь буюу Өмнөговь аймгийн ногдол ашгийг дутуу олгосон” гэсэн үг өгүүлбэр байгаа. Гэтэл энэ нь Даланзадгадын дулааны станцад засвар хийх хөрөнгийг “Тавантолгой” ХК-аас гаргаж, Өмнөговь аймагт оногдох ногдол ашгаас суутган тооцох тухай аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу хийгдсэн ажил аж.

Гэх мэт олон баримт тоочиж болно. Хэнд ч илт. Гэхдээ Д.Бат-Эрдэнийг “зайлуулах” нь хэн нэгэнд маш ашигтай учраас явцгүй улстөр хийж буй ядсан арга гэж харагдаж байна.

Эцсийн дүгнэлтийг та хийгээрэй.