Даланзадгад сумын Засаг даргын үйл ажиллагааны “Чадварлаг багш- Хөгжсөн хүүхэд” дэд хөтөлбөрийн хүрээнд дунд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд багш нарыг хөгжилд дэмжлэг үзүүлэн, онол арга зүй, ур чадварын туршлагаа харилцан түгээн дэлгэрүүлж хамтран ажиллах зорилгоор зөвлөн туслах "ЗӨВЛӨХ БАГШИЙН МАНЛАЙЛАЛ" үйлчилгээ эхлүүлээд байна. Тус үйл ажиллагааны хүрээнд Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 6 сургуульд Монгол улсын 8 зөвлөх багш ажиллаж багш нарт сургалт, зөвлөгөө өгч ажиллах юм.
Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас хаврын бүх нийт цэвэрлэгээг зохион байгуулллаа. Энэ хүрээнд байгууллага аж ахуйн нэгж, айл өрхүүд гадна орчноо цэвэрлэж, нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж, хур хог хаягдлыг зайлуулах ажлууд хийгдсэн бөгөөд энэ их цэвэрлэгээнд 86 аж ахуйн нэгж байгууллагын 1290 гаруй ажилтан албан хаагч , 10 багийн 600 гаруй иргэд оролцож байгууллагын гадна орчны болон нийтийн эзэмшлийн зам талбайн 150,5 тн хог хаягдлыг цэвэрлэж хог хаягдлын нэгдсэн цэгт зөөвөрлөн хүргэх ажлыг зохион байгуулж ажилласан байна.