Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас ерөнхий боловсролын 6 сургуулийн багш ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, сургалтын орчныг тохижуулах зорилгоор зөөврийн компьютер, зөөврийн өсгөгч, өнгөт хэвлэгч, ухаалаг телевиз, суурин компьютер, документ камер, проектор, ухаалаг интерактив компьютер, спикер, веб камер, жүдо бөхийн дэвжээ, волейболын бөмбөг зэрэг сүүлийн үеийн 17 нэр төрлийн 130 ширхэг сургалтыхэрэглэгдэхүүнийг хүлээлгэж өглөө. Эдгээр тоног төхөөрөмжийг сургалтад ашигласнаар багшийн ачаалал буурч орчин үеийн техник технологи, программыг хэрэглэж багш, суралцагчдад хөгжих боломж бүрдэж байна.