Даланзадгад сумын хүн амын махны хэрэгцээг хангах, махны үнийг тогтворжуулах зорилгоор тус сумын ЗДТГ-аас хувийн хэвшлийн 2 аж ахуй нэгжтэй хамтран 200 тн махны нөөц бүрдүүлж, 3 дугаар сарын 15-наас худалдаалж эхэллээ. Даланзадгад сумын иргэдүхрийн ястай мах 9500, хонины ястай мах 7500, ямааны ястай мах 6500 төгрөгөөр борлуулалтын 16 цэгээс худалдан авах боломжтой юм. .
Нөөцийн махны борлуулалтын цэгүүд
Хаяг байршил:
1. Зүүн сайхан "Бадрах"
2. Дундсайхан "Хишигдэлгэрэх"
3. Гурван сайхан "Тунамал"
4. Хан уул "Оргил"
5. Хан уул "Тансаг"
6. Баруун сайхан "Баянбогд"
7. Нисэх "Түшиг"
8. Жаал уул "Говийн манлай"
9. Төвийн "Баяндөхөм"
10. Хур плаза "Даланбулаг"
11. Их уул "Бум эрдэнэ"
12. Хан уул "Баян- эрдэнэ"
13. Нисэх "Баян тэвш"
14. Зүүн сайхан "Ноён богд"
15. Хан сайхан нэрийн барааны дэлгүүр
16. Оюут “Баян Оргил” дэлгүүрүүдээр тус тус худалдаалж байна.