2020 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод орчин үеийн стандарт нийцсэн 5 замтай, 25 метр урттай усан бассейн ашиглалтанд орсон билээ. Энэхүү бассейн ашиглалтанд орсноор Даланзадгад сумын иргэд, хүүхэд багачууд усан спортоор хичээллэж, улс бүсийн тэмцээнд амжилттай оролцож байгаа билээ. Хүүхэд багачуудыг усан спортоор хичээллүүлэх, улс, тив дэлхийн аварга тамирчдыг бэлтгэх, тамирчдыг чансааг нэмэгдүүлэх зорилгоор Даланзадгад сумын ЗДТГ-аас сумын усан спортын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнийг 5 насны ангилалд 70 гаруй хүүхдүүд 6 төрөлт сэлэлтээр өрсөлдлөө.. Тэмцээний дүнгээр 7-8 насны төрөлд 1-р сургуулийн сурагч н.Сондор тэргүүн байр эзэлсэн бол 2 дугаар сургуулийн сурагч Д.Маргад дэд байр, 3 дугаар сургуулийн сурагч А.Ирмүүн гутгаар байр эзэллээ.