Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан тав дахь жилдээ зохион байгуулсан “Монгол цэргийн жавхаа 2023” цэрэгжүүлсэн буухиа тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Даланзадгад сумын төсвийн 15 байгууллага оролцсон бөгөөд байгууллагын дарга нарын дунд скат буудлагын тэмцээн алба хаагчдын дунд багийн буухиа тэмцээн зохион явууллаа.
Багийн буухиа төрөлд:
Тэргүүн байр: 4-р сургууль
Дэд байр: Даланзадгад хотын Захирагчийн ажлын алба
Гутгаар байр: 7-р сургууль
Тусгай байр: 25, 26-р цэцэрлэг
Шилдэг норматив гүйцэтгэгчээр:
Тэргүүн байр: Ж.Нанжид
Дэд байр: Ю.Батсайхан
Гутгаар байр: Э.Ариунбуян
Тусгай бай: Б. Отгонжаргал
Байгууллагын дарга нарын дунд зохиогдсон Скат буудлагын төрөлд:
Тэргүүн байр: Ж.Баярбаатар
Дэд байр: Н.Зоригт
Гутгаар байр: Г.Дөлгөөн
Тусгай байр: Д.Энхжаргал
Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг бүрэлдэхүүн, тамирчдад баяр хүргэж талархал илэрхийлье.