Даланзадгад хот нь 2022 оны жилийн эцсийн “Статистикийн хүн амын тоо” 30000-д хүрч Баруунсайхан 1 дүгээр багийн иргэн О.Дэлгэрдалай, Т.Төгсбаяр нарын 4 дэх хүүхэд болж 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12:56 цагт мэндэлсэн бяцхан охин Даланзадгад хотынхоо 30000 дахь иргэнээр бүртгэгдсэн тул XVII жарны "ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ" хэмээх харагчин туулай жилийн билэгт сайн өдөр Даланзадгад хотын 30000 дахь иргэн Д.Нарангэрэлт охин болон аав, ээж, гэр бүлд нь хүндэтгэл үзүүллээ. Шинээр мэндэлсэн энхрий бяцхан охинд Даланзадгад хотын 30000 дахь иргэний "Батламж", 1 сая төгрөгийн "Хадгаламж" болон "Үр минь" эх орны хүүхдийн хувцасны брендийн коллекц гардуулан өглөө. Монголын үрс маш олон болох болтугай.