Даланзадгад сумын иргэн, Авто спортын мастер Ш.Баттулгын нэрэмжит Даланзадгад хотын аварга шалгаруулах “DZ - 2023 автокросс” тэмцээнийг Өмнөговь аймгийн автомашин, мотоциклийн холбоо, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа. Тус тэмцээний үеэр Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд авто спортын мастер Ш.Баттулгад хүндэтгэл үзүүллээ.
“Dz-2023 автокросс” тэмцээний дүнгээр Жи Эм Жи Би ХХК-ний тамирчин Э.Бага-Амар тэргүүн байранд шалгарч, Говь фрийдом ХХК-ний тамирчин Э.Баярмөнх дэд байр эзэлсэн бол Тэлмүүн Доной ХХК-ний тамирчин Г.Сүхболд гутгаар байранд шалгарсан болно. Тусгай байранд Ханбогд аривжих ХХ, Говь шанх Ти Ти ХХК-ийн тамирчин З.Баярхүү шалгарлаа.