Их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах замаар эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орны батлан хамгаалах чадавхыг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахаар зорилгоор “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ. Энэхүү хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Батлан хамгаалах яамнаас гаргасан чиглэлийн дагуу энэ жилээс Өмнөговь аймагт хэрэгжиж эхэлж байна. Энэ жил Өмнөговь аймаг дахь ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн 30 оюутан уг хөтөлбөрт хамрагдахаар боллоо.