Өмнөговь аймгийн Засаг дарга, Монголын Залуучуудын холбооны Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл хамтран сар бүр “залуучуудыг сонсох өдөр” уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Салбар салбарын залуус Аймгийн Засаг даргатай уулзаж орон нутгийн хөгжил, салбарын тулгамдсан асуудлаар санал, бодлоо илэрхийлж, санал санаачлагаа танилцуулдаг. Энэ удаагийн уулзалтаар эрчим хүчний салбарт ажиллаж, буй залуус орон нутгийнхаа эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал, ажиллах орчин, бүтээн байгуулалттай холбоотой олон санал хэлж аймгийн Засаг даргатай санал солилцлоо. Уулзалтаас гаргасан саналуудыг албан ёсоор хүлээн авч холбогдох байгууллагуудаар дамжуулан ажил хэрэг болгох юм.