Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтуудын суурьшлын бүс болох Цагаан хад, Морин заг суурьшлын бүсэд хог тээврийн машинаар хангалаа. Цагаан хад, Морин заг суурьшлын бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулан байгаль орчныг хамгаалах зорилгоор хийгдэж буй ажлын нэг юм.