Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол шинжлэх ухааны газар хамтран аймгийн 22 сургууль, Политехник коллежийн захирал, менежерүүдийг оролцуулсан 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежмент, мэргэжлийн хөгжлийн сайн туршлагыг судлах, суралцахуйд тулгуурлан асуудлыг шийдэх боломжийг олгоход энэхүү сургалтын зорилго оршиж байгаа юм. Сурлагын чанарыг дээшлүүлэх, хоцрогдлыг арилгах, ном уншлагын аян, Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл, хоол үйлдвэрлэл, хүүхэд хамгаалал зэрэг сэдвээр сайн туршлагаа хуваалцаж байна.