Мягмар гариг 2026/07/21
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 428 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 352 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 340 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 360 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 344 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 320 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 400 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 356 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 328 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 356 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 300 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 544 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 360 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 304 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 280 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 288 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 324 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 264 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 280 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 284 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3436 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 272 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 264 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 380 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1464 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 272 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 288 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 268 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 244 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 268 удаа

ЭКО АМЬДРАЛ

НИЙТЭЛСЭН: 2019-02-25 19:55 GMT+8

Улс орон хөгжихийн хэрээр техник технологи хөгжиж улмаар хүний хэрэглээ үлэмж нэмэгдэж эцсийн үр дүнд хог хаягдал асар их хэмжээгээр ялгарч байна. Тиймээс хүн төрөлхтөн энэ далайцтай тархалттай тэмцэхгүй бол болохүй гэсэн сигналыг авч эхлээд байна. 
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа  байгаль орчны эко байдал, эрүүл амьдрах хэв маягийн чухалчилж эко амьдрахыг хичээж, дэлхийн хэмжээнд экологийн тэнцвэрт байдал алдагдаж, байгаль орчны бохирдол, нөөцийн хязгаарлагдмал байдал бий болсноор хүмүүсийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэх болсныг анхаарч эхэлж байна.
Энэ хэрээр иргэд эрүүл, эко амьдрахыг хичээх болжээ. Эко амьдрал нь хэмнэлттэй бас, хоргүй байх ёстой энэ нь таны эдэлж хэрэглэж буй бүхэн байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой бөгөөд энэ нь байгальд ээлтэйгээс гадна эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй гэж үздэг.
Таны идсэн хоол хүнс, эдэлж хэрэглэж буй хувцас хэрэглэл, машин техник гэх мэт бүхий л зүйлс байгальд хор болохгүй технологиор үйлдвэрлэгдсэн байх ёстой гэсэн үг. Нөгөө талаар та хог хаягдлаа багасгаж өөртөө эрүүл эко орчинг бүрдүүлэх ёстой. 

Хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх нөлөө

  • Байгалийн унаган төрх алдагдах, бохирдох
  • Орчин тойронд эвгүй үнэр тархах, нян бактери үржих
  • Экологийн тэнцвэр алдагдах
  • Хүн болон амьтны амьдрах орчин доройтох

Хэрэглэсэн зүйлээ хаяснаар хэрэглэгчдийн үүрэг дуусдаг. Хэдий тийм боловч хаягдал болсон элдэв материалын хувьд “хог” болсон цагаасаа эхлэн шинэ процесст ордог. Тодорхой хугацаанд чийг, гэрэл, бичил биетэн, цаг агаар, болон химийн элдэв урвалын тусламжтайгаар байгалийн бүтээгдэхүүн болон задардаг. 
Хаягдал болсон материалын бат бэх чанар, бүтэц зэргээс шалтгаалж задралын хугацаа харилцан адилгүй байдаг. Зарим нь хэдхэн хоногийн дотор байгалийн бүтээгдэхүүн болон задарч байхад нөгөө хэсэг нь хэдэн зууны турш задралгүй хадгалагдаж байдаг.
Хэрэв бид хаягдал материалын задарч, ялзрах хугацааг мэдэж чадвал олон жилийн турш задралгүй хадгалагддаг материалын хэрэглээг багасгах замаар байгал орчноо сүйтгэхгүй, цэвэр байлгаж чадна. Дэлхий зөвхөн бидэнд бус мөн бидний хойч үе, үр хүүхдэд ч харьяалагдах болно.

Тамхины үлдэгдэл /3 сар орчим/

Янжуур нь байгалийн гаралтай ислэг болон тамхины ургамлаас бүтдэг. Тиймээс хөрсөн дээр ялзрах хугацаа нь тийм ч урт биш.
Таны санамсаргүй хаясан тамхины иш нарны туяа, бороо болон бичил биетүүдийн тусламжтайгаар 3 сарын дотор бүрэн задарч, ялзарч дуусдаг. Харин янжуурын шүүлтүүр нь целлюозийн ацетатаар хийгдсэн байдгаас задралын хугацаа нь 1-2 жил болдог байна.

Бохь /ойролцоогоор 5 жил/

Та бидний өдөр тутмын хэрэгцээ болсон бохийг байгалийн гаралтай каучук, нийлэг резин, амт болон өнгө оруулагч зэргээр хийдэг. Бохийг зажилж байх үед түүнд агуулагдах амт болон өнгө оруулагч нь хүний биед үлдэж шингэдэг. Харин хүний биед шингэдэггүй, үлдсэн хэсэгт нь агуулагдах байгалийн гаралтай каучук нь агаар дахь хүчилтөрөгчийн тусламжтайгаар богино хугацаанд задардаг бол нийлэг резиний задрах хугацаа урт 5 жил болдог аж.

Цаас /ойролцоогоор 3 сар/

Цаасыг бүрдүүлэгч материал нь ислэг бөгөөд 3 сарын дотор задардаг. Харин цаасанд агуулагдах чийгийн хэмжээ их бол түүний задралтын хугацаа уртсана. Чийг, гэрэл нь задралын хугацааг уртасгадаг. Энэ нь хэрэв цаас гэрэл, чийг багатай хөрсөнд шигдсэн бол түүний задралын хугацаа богино байна гэсэн үг.

Мод /ойролцоогоор 15 жил/

Мод үндсэндээ ислэгээс тогтдог. Хэрэв мод будагтай бол түүний уусах хугацааны хэмжээгээр модны задрах, ялзрах хугацаа уртасна. Мод хэдий чинээ жижиг байна төдий чинээ хурдан задарна. Жишээ нь: шүдэнзний мод ойролцоогоор 6 сарын хугацаанд задардаг.

Хуванцар сав /100-1000 жил/

Хуванцар нь полившил (PVC гэгддэг) болон полиэтиленээс тогтоно. Энэ төрлийн сав, лонхууд маш өргөн хэрэглэгдэж байна. Яагаад гэвэл үйлдвэрлэхэд хялбар, задарч ялзралгүй маш уддаг. Хэрэв чийг, дулаан үйлчлэхгүй бол хөрсөнд хаягдсан хуванцар сав хэдэн зууны турш тэндээ хадгалагддаг. Хуванцарыг шатаах нь асуудлыг шийдэх тохиромжтой арга биш. Харин сүүлийн үед бичил биетүүдийн тусламжтайгаар хялбар задардаг цардуулыг хуванцарын бүтцэд нэмснээр хуванцар нь байгалийн бүтээгдэхүүн гэгдэх тал руугаа илүү ойртож байна.

Хуванцар карт /1000 жил орчим/

Хуванцар карт мөн хуванцар савны адил PVC -ээс тогтоно. Энэ нь утасны карт, кредит карт гэх зэргээр бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж байна. Түүний хөрсөнд маш удаан хугацаагаар хадгалагддаг чанар нь ирээдүйн археологчидод бидний өнөөгийн амьдралын тухай мэдэхэд сайн “олдвор-баримт” болж магадгүй юм.

Шилэн лонх /задралын хугацаа 4000 жил орчим/

Бидний сайн мэдэх шил нь элс (SO2), сода (Na2CO3), шохойн чулуу (CaCO3), доломит (CaCO3 .MgCO3) болон натрийн сульфат (Na2SO4) зэргээс тогтдог. Шил байгаль орчиндоо ноцтой асуудал үүсгэлгүйгээр тодорхой цаг хугацааны явцад уусан шингэдэг. Хэрэв шил нь халуун болон хүчлийн үйлчлэлгүй бол байгалийн бүтээгдэхүүн болж задрах хугацаа уртасна.

Хөнгөнцагаан лааз /10-100 жил/

200 микроны зузаантай хөнгөнцагаан лаазны бүтцэд тугалга байдаг. Түүнд агуулагдах тугалга зэвэрч, буцаад байгалийн бүтээгдэхүүн болдог бол хөнгөнцагаан нь 100 жилийн хугацаанд хүчилтөрөгч болон борооны үйлчлэлээр задардаг. Тиймээс өнөөдөр хөнгөнцагаан лаазыг шууд хаягдал болгосноос дахин боловсруулах нь илүү ашигтай гэж тооцож байна.
Монголчууд буусан буудлаа төдийгүй, нүүсэн бууриа цэвэрлэдэг уламжлалтай. Бид хог хаягдлаа багасгах чухал аргын нэг  хог хаягдлыг ангилан хаях, зориулалтын хогийн саванд хийж дадал хэвшлийг бий болгох явдал юм.