Эрүүл мэндийн салбарыг ажиллагсдын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх зохиӨмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарын ажиллагсдын спортын наадам жил бүр “Хамгийн чухал нь эрүүл мэнд” уриан дор зохион байгуулагддаг бөгөөд энэ удаа спортын 5 төрлөөр 20 байгууллагын 200 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээний нийлбэр дүнгээр Баруун бүсийн эрүүл мэндийн салбарын баг тамирчид тэргүүн байр, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 1-р багийн тамирчид дэд байр, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2-р багийн тамирчид гутгаар байрыг эзэллээ. Дашрамд дурьдахад Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд 2023 онд аймгийн эрүүл мэндийн салбарт 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа бөгөөд тус салбарын хүний нөөцийг хангамжийг нэмэгдүүлэх онцгой анхаарч ажиллаж байна.