Даланзадгад сумын Засаг даргын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн “Дэвшилтийг өрх бүрд” дэд хөтөлбөрийн хүрээнд ажил хөдөлмөр эрхэлдэггүй Даланзадгад сумын иргэдийг богино хугацааны мэргэшил олгох сургалтад хамруулж байна.
Энэхүү сургалтыг Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар нь Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Өмнөговь аймгийн Политехникийн коллежтой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтанд оператор, тогооч, үсчин, оёдолчин гэсэн дөрвөн мэргэшлээр нийт 60 хүн бүртгүүлэн суралцаж байна. Сургалт 168 цаг буюу нэг сарын хугацаанд хичээллэх бөгөөд сургалтад хамрагдсан иргэдийг ажлын байранд зуучлан хамтран ажиллаж байгаа ажээ.