Монголын цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдын цог золбоо, сүлд хийморийн бэлгэ тэмдэг болсон “Байлдааны туг”-нд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ Батмөнх Даян хааны талбайд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийн шийдвэрээр 21 аймаг, дүүргийн цагдаагийн газар, хэлтэс, Дотоодын цэргийн салбараар аялуулж, бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх, “Цагдаагийн болон Цэргийн тангараг” давтах ёслолын ажиллагааг ийнхүү зохион байгуулсан байна. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж ёслолын ажиллагаанд оролцон нийт бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ.