Аймгийн Засаг дарга Р.Сэддорж Өмнөговь аймгаас төрөн гарсан цэргийн дээд генерал цол хүртсэн эрхмүүдэд Монгол улсад генерал цол буй болсны 79 жилийн ойн өдрөөр хүндэтгэл үзүүлэв.
Өмнөговь аймгаас өнөөг хүртэл 8 генерал цолтон төрсөн бөгөөд Монголын анхны генерал цолтон буюу БНМАУ-ын анхны хошууч генерал Бат-Очирын Шагдаржав нь Өмнөговь аймгийн Манлай сумын хүн байлаа.