Монгол улсын өмнөд хилийн манаа Сулинхээрийн хязгаарт эр цэргийн албаа нэр төртэй хаасан хилчин дайчид гэртээ ирлээ.
2022 оны 1-р ээлжээр цэрэгт татагдсан залуус эх орныхоо дархан хилийг манаж, улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж байсан бахархалт эрс гэдгийг ХЦ-н 0168-р ангийн захирагч хурандаа Ч.Цолмонбаяр онцлон хэллээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын Батламжийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Д.Эрдэнэбаяр гардуулж, цэрэг дайчдынхаа цаашдийн амьдралд сайн сайхныг хүслээ.