Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн амьжиргаа, амьдрах орчныг сайжруулах зорилгоор таван ханатай өргөө цагаан гэрийг орон нутгаас шийдвэрлэж өгдөг. Энэ удаа орон нутгаас дэмжлэг хүссэн иргэдийн өргөдлийн дагуу шаардлага хангасан 50 айл өрхөд аймгийн Засаг дарга болон холбогдох албаныхан өргөө гэрийг гардуулан өглөө.