Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллаагааг сайжруулж, гишүүдийг чадавхжуулах, ажлын албаны үйлчилгээний чанарыг сайжруулах, кейс менежментийг эрчимжүүлэхэд зөвлөн туслах менторын хөтөлбөрийг Өмнөговь аймагт эхлүүллээ. Тус хөтөлбөрийг Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын зөвлөх багш, МУ-ын гавьяат багш Х.Баавгай, МУ-ын гавьяат багш Б.Жавзанхүү нар хөтлөн явуулж байна.