Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдоржийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс тасалбар болгон чөлөөлж ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны даргаар шилжүүлэн томиллоо.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын даргаар ЦЕГ-ын ЭЦА-ны Гүйцэтгэх ажлын дүн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан томилогдож үүрэгт ажлаа хүлээн авлаа.