Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 онд хэрэгжүүлэх “Нутгийн Хишиг” хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдийн хоол тэжээлийн Сүү тараг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 6-12 сартай бүх хүүхэд, 2 нас хүртэлх насны ихэр хүүхдүүд, жингийн алдагдалтай 2 хүртэлх насны хүүхдүүд, 12 нас хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 7 хоногт 6000 төгрөгийн сүү тараг өгч, тухайн өсөлтийг өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвийн эмч нар хянадаг байна.
Өнгөрсөн жил буюу 2022 онд аймгийн хэмжээнд 5800 хүүхэд Сүү тараг хөтөлбөр хамрагджээ. 2023 онд 6000 гаруй хүүхэд хамруулахаар төлөвлөж сүү, тараг өгөх ажил эхэлсэн байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлж өгөх зорилгоор "Эхийн амрах хэсэг"-ийн ширээ сандлыг БОЭТ болон Даланзадгад хотын "Шим билэг, "Өнө-Орших", "Энхийн хүслэн" өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өгсөн байна.