Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Дэнээдорж, сумын ИТХ-ын төлөөлөгч А.Гантулга нар 2019 онд багийн нутаг дэвсгэрийн гэр хороололд “Хүүхдэд ээлтэй, автомашингүй гудамжийг санаачилга гаргаж багийн иргэдтэйгээ хамтран анх удаа автомашингүй, хүүхэд хөгшдөд ээлтэй аюулгүй гудамжийг байгуулж байсан билээ. Залуучуудын энэхүү зөв санаачлага орон нутгийн бодлогод тусгагдсан Даланзадгад хотын баг бүрт автомашингүй гудамж байгуулахаар төлөвлөжээ. Уг төлөвлөлт2023 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр автомашингүй гудамж байгуулах бүтээн байгуулалтын ажил эхлэж байна.