“Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд” хэрэгжиж буй дэд хөтөлбөрийн нэг болох “Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан, “Гүүд нейборс” ОУТББ-ын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Миний хөөрхөн шүдний аялал” аяныг Өмнөговь аймаг өөрийн санхүүжилтээр бүх сумдад хэрэгжүүлэхээр болжээ. Аяны хүрээнд эхний ээлжинд Даланзадгад сумын цэцэрлэгүүдийн 50 багш, аргазүйч нар “Бага насны хүүхдийн эрүүл мэнд” сэдвээр сургалтад хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдсэн бөгөөд Даланзадгад сумын ЕБС-ийн сургуулиудын 6-10 насны 200 сурагч, төрийн албан хаагчид болон бага насны хүүхэдтэй 200 эцэг эх, асран хамгаалагчдыг “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтад хамруулахаар төлөвлөжээ
Аяны нээлтээр амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг тайз, дэлгэцийн бүтээлээр дамжуулан хүүхэд багачууд, олон нийтэд хүргэж, амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлж , зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор “МИНИЙ ХӨӨРХӨН ШҮДНИЙ АЯЛАЛ” хүүхэлдэйн жүжгийг хүүхдүүдэд зориулан тоглож, Даланзадгад сумын цэцэрлэгүүдэд сургалтын хэрэглэгдэхүүний багцыг гардуулан өглөө.