Б. Өлзийбат дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн өсвөрийн сагсан бөмбөгийн UMNUGOVI” баг улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт үзүүлсээр байгаа билээ. Тэд 2022 оны U11 насны улсын аварга шалгаруулах тэмцээнд аваргын Алтан медаль, 2023 оны U12 насны 3х3 улсын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн амжилтаараа олон улсын тэмцээнд багаараа оролцох эрх авсан билээ.
Өсвөрийн сагсчид энэ оны 6-р сард Австри улсын Вена хотноо болох Хүүхдийн спортын их наадмын сагсан бөмбөгийн төрөлд оролцох бөгөөд аймгийн Засаг дарга Р.Сэддорж хүүхдийн баярын өмнө тус багийн тамирчдын тэмцээний бэлтгэлтэй танилцлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Р.Сэддорж тамирчдын олон улсын тэмцээнд оролцох зардалд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ багийн дасгалжуулагч Б.Өлзийбатыг орон нутгаас орон сууцаар хангана гэдгээ мэдэгдлээ.