Онцгой байдлын албан хаагчид “Мөрөөдлийн байшин” төслийг эхлүүлжээ.
Хурандаа М.Адьяабаатар даргатай Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс “Мөрөөдлийн байшин” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.
Тэд энэхүү төслийнхээ хүрээнд өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч О. Билгүүний гэр бүлд шинэ байшин барьж билэгт сайн өдөр хүлээлгэн өгчээ.