Сүүлийн жилүүдэд Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай замаар нүүрс тээвэрлэлт хийсний улмаас замын эвдрэл нэмэгдэж, авто осол ихээр гардаг хамгийн эрсдэлтэй замын нэг болсон билээ. Саяхан Засгийн газраас нийслэлээс 7 аймаг руу төрийн өмчит МИАТ нислэг үйлдэхээр болж нислэгийн тарифийг 30-50 хувь бууруулж буйг мэдэгдсэн. Тэгвэл Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, агаарын тээврийн Геосан ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Улаанбаатар-Даланзадгад хот хооронд шууд нислэгтэй болж, Өмнөговь аймгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр зорчих боломжийг бүрдүүллээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд агаарын тээврийн Геосон ХХК Улаанбаатар-Даланзадгадын чиглэлд 7 сарын 3-ны өдрөөс эхлэн нислэг үйлдэх бөгөөд өндөр настан, өвчтөн, 2-12 насны хүүхдийг 150,000- 160,000 төгрөг, Өмнөговь аймгийн бүртгэлтэй иргэд 199,000 төгрөгөөр зорчих ажээ.