Баасан гариг 2026/06/05
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 264 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 200 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 176 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 184 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 200 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 176 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 208 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 196 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 192 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 192 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 184 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 164 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 228 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 180 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 164 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 168 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 152 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 156 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 164 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 164 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 156 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 164 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 168 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 212 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 180 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 160 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 168 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 172 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 156 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 168 удаа

ХОНГОР ЭЛСНИЙ ДОМОГ

НИЙТЭЛСЭН: 2019-02-25 20:52 GMT+8

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, Зөөлөнгийн нуруу, Хатан Сэврэй уулын хойд хормойгоор сунан тогтсон  Хонгорын элс 180 орчим километр үргэлжлэн гадаад дотоодын зочид гийчдийн сэтгэл зүрхний нэгээхэн хэсгийг өөртөө шингээн, халуун илчнээсээ харамгүй хайрлана.

Хонгорын элсний баянбүрдэд элдэв төрлийн шувууд чуулан, цахилдага цэнхэртэн ургаж, Сэрүүн Булгийн шүд хага ташим рашаан амны цангааг тайлна. Холгүй орших Хонгорын голын төмөр гүүр социализмын үед тарвас, хүнсний ногоо тариалан, бас ч гүй онгоц буудаг талбайтай байсан аж ахуйн залуусын нууцлаг болзоог дурсан ганихрана. Хонгорын элсний хамгийн өндөр хэсгийг Дуут Манхан гэнэ. Есөн давхар байшингаас сүрлэг өндөр агаад мацаж мацаж оройд нь гарахад хавь ойрын айлуудын гадаа хүмүүсийн ярилцах, гялгар уут хувин савны чимээ тодхон сонсдогдоно. Элсний ёроолд зогссон машины жолооч өчүүхэн шоргоолж мэт... Гараа алдлан халуун элсэн дээр хэвтэж, нүцгэн хөлөө элсэнд булаад, хөвөн үүлсийг ажаад хэвтэхэд гэнэт хаа нэгтээгээс дүнгэнэх онгоцны хөдөлгүүрийн дуу гарна.

Хаанахын онгоц хааш ниснэ вэ хэмээн сониучирхаж толгойгоо хэд эргэлдүүлэхэд онгоцны сураг ч үгүй, нөгөө л үүлс тэнгэрт зөөлөн хөвөрч, салхи хацрыг зөөлөн үнсэнэ. Хөөмий мэт дүнгэнэдэг энэ чимээгээр элсийг Дуут Манхан гэж ухаант ард нэрлэжээ. Манханы оройн наранд халсан элсний ширхгүүд салхийг даган хуйлран бүжиглэхэд ийнхүү өвөрмөц содон дуу гарна. Элс салхинд дурлаа юм болов уу, түүнийг дагаад холын холд явах гээ юм болов уу... Энд л би хамгийн жаргалтай, хамгийн тайван, хамгаас баясалтай байдаг юм. Хатан Сэврэй уул эмэгтэйчүүдийг ивээдэг нутгийн домогтой. Сэврэй сумтай хил залгаа орших Ноён сумын Толь Хад, Ноён уулын домог бас л зүрхэнд хадаастай.

Эрт цагт нутгийн ноён нэгэн ааш муутай эхнэрээ хашраахын тулд түшмэлийнхээ зааснаар эхнэр болох Сэврэй хатнаа алс газар цөлөх болжээ. Уурсаж бухимдсан Сэврэй хатан ноёны цэргүүдээр "хамгаалуулан" одохдоо толио шидэхэд тэрхүү толь олон хэсэгт бутран нэг нь Толь Хадыг үүсгэсэн гэдэг. Ааштай ч амьдран дассан байсан хатнаа санагалзан Ноён нууцханаар тэрхүү Толь Хаданд хатнаа тольдон хардаг байсан гэдэг. /Хар өнгөтэй мөртлөө толигор, 2 м орчим өндөр хад байдаг юм, Ноён сумаас баруун  хойш 10 хүрэхгүй км/. Харин халуун элсэн дээр хэвтэн жаргалдаа мансуурахдаа би бээр Хонгорын элсний "домгийг" зохиож байсан юм. Өөртөө тэрхүү "домгийг" шивнэн дахин дахин өөртөө ярьж өгөх их дуртай... 

Сэврэй хатан алс газар цөлөгдөн амьдрахдаа ихийг бясалган гуниглах болжээ. Түүнийг харж хамгаалахаар Ноёны нэгэн баатар цэрэг Хонгор зэлүүд нутагт мөн иржээ. Өдөр бүр Хатан Сэврэй голын эрэгт очин урт гил гэзгээ самнан санаашран суухад Хонгор баатар түүнийг ихэд өрөвдөн сэтгэл алдрана. Бүхнийг умартан шинэ нутагтаа эзэд болон сууя гэсэн Хонгорын үгийг Хатан Сэврэй үл хайхран улам ихээр гуниглан дуу аялна. Тэгсээр олон жил өнгөрч, Толь Хад ч сааралтан бүүдгэрч, Хонгор баатар арга буюу хайрт бүсгүйнхээ гишгэсэн газрыг зөөллөхийн тулд сэтгэл зүрхээ түүнд зориулан, голд очдог замын чулуу бүхнийг элгэн дороо хийн элсэн манхан болж хувирчээ... 

Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайханы блогоос...