Даланзадгад сумын “Чандмань” багийн нутаг дэвсгэр Гурван сайхан хороололд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хатуу хучилттай авто замын ажил хийгдэж байна. Тус ажлыг “ЗГБ Холдинг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны 11-р сарын 25-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд энэхүү зам нь дугуйн зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой зэргээс бүрдэх юм.