Канадын “Лаурел мэс заслын сан”-гийн төслийн удирдагч Хью Парсонс-р ахлуулсан Нүдний нарийн мэргэжлийн эмч нар иргэдийг нүдний болрын мэс засал, үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж байна. Үзлэг, оношилгоог Улсын “Нэгдүгээр төв эмнэлэг”, Улсын “Гуравдугаар эмнэлэг”-ийн эмч нар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус мэс засалд 100 орчим иргэд хамрагдсан төдийгүй аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нүдний нарийн мэргэжлийн эмч нарт сургалт зохион байгууллаа.