Өсвөр үеийнхний илүүдэл жин, таргалалт, чихэрлэг хүнс, ундааны хэрэглээ нэмэгдэж, хүүхдийн хоолны дэглэм алдагдсан нь өвчлөлийн нэг шалтгаан болж байгаа тул суралцагчдын бие бялдрын өсөлт хөгжилтийг дэмжих, кальцийн дутагдлыг нөхөх, хооллох-эрүүл мэндийн боловсрол, зөв дадал төлөвшүүлэх, эрүүл чийрэг хойч үеийг бэлтгэх, Боловсролын яамнаас дэвшүүлсэн “2024-2025 оны хичээлийн жилээс сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд өдөр бүр сүү уулгах” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Даланзадгад сумын ерөнхий боловсролын 6 сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдад өдөр бүр нэмэлт бодисгүй, цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнийг олгох "Оюу сүү" хөтөлбөрийг Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр боллоо.