Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, "Өмнөговь" бие даан амьдрах төвтэй хамтран тусгай хэрэгцээт иргэнийг нийгэмшүүлэх, сэтгэл зүйгээр нөхөн сэргээх зорилготой peer counselling буюу "Зөвлөлдөх" үйлчилгээг зохион байгууллаа. 2024 оны зөвлөлдөх үйлчилгээнд нийт 20 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж дараах үйл ажиллагаанд оролцлоо. Үүнд:
-7 хоногт 2 удаа цуглаж, өөрт тулгардаг бэрхшээлээ ярилцах (мөн чөлөөт сэдвээр)
- Олон нийтийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх (дэлгүүр, үсчин, эмийн сан, ресторан, үзвэрийн газар...)
-Өөрөө худалдан авалт хийж сурах, шийдвэр гаргах
- Сургалтад хамрагдах (ХГБХГ, Насан туршийн боловсрол төв)
- Спортоор хичээллэж, бие бялдрын хөгжилдөө анхаарах
-Байгалийн үзэсгэлэнт газраар аялах
-Хөгжлийн бэрхшээлтэй бие даан амьдарч буй иргэнийд очиж хэрхэн амьдарч байгаатай танилцах
-Шатар даам, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом тоглох үйл ажиллагаанд амжилттай хамрагдлаа.