Даланзадгад хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн тасгаас 4 хүлэмжид 50 мянган цэцгийг бүрэн үрслүүлэн нийтийн эзэмшлийн талбайд шилжүүлэн тариалж байна. Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас хотдоо өнгө нэмэхэд зориулан бордоо, бортого, гоёлын цэцгийн үрийн төлбөрийг шийдвэрлэж өглөө. Мөн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний газартай хамтран “Ногоон ажлын байр” төслийн хүрээнд давхацсан тоогоор 40 иргэнийг гэрээт ажилтнаар цалинжуулан ажиллуулж байна.