Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хотын өдөр” арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Даланзадгад сум нь хот болон хөгжөөд 59 жилийн түүхийг бүтээгээд байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Даланзадгад хотыг Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг “Хотын өдөр” арга хэмжээний нээлтийн үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх Ө. Золбаяр нар гардууллаа.