"Дэвшилтэт Даланзадгад" хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг "НЭГ ЦЭГ"-ээс хүргэх "ХӨДӨЛГӨӨНТ БАГ" арга хэмжээнд Төрийн, төрийн бус, аж ахуйн нэгжийн нийт 45 байгууллагын 160 гаруй албан хаагч “Хөдөлгөөнт баг” арга хэмжээнд ажиллаж давхардсан тоогоор 2305 иргэнд үйлчилгээ үзүүлснээс 1370 иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, 648 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 3.2 сая төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж ажиллалаа.
Мөн ажлын байранд 347 иргэн бүртгүүлснээс шууд ярилцлагаар 7 иргэн ажилд зуучлагдсан байна. Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаагаар 10 төрлийн 340 ширхэг тарьц суулгац худалдан борлуулагдаж, Даланзадгад сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд хувь нэмэр орууллаа.
Даланзадгад сумын Засаг даргын зүгээс "ХӨДӨЛГӨӨНТ БАГ" арга хэмжээнд хамтран ажилласан Төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчиддаа талархал илэрхийллээ.