Өмнөговь аймаг “Глобал удирдагч” Их сургууль 2016 оноос орон нутгаас боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд орон нутагт дутагдалтай байгаа хүний нөөцийг ажил хийнгээ суралцах боломжтой оройн ангид бүртгэж 2.5 жилийн сургалтаар бакалаврын зэрэг олгодог. Мөн суралцагчдад тус Их сургуулиас хамтын ажиллагааны хүрээнд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг юм. Өнөөдөр аймгийн Засаг дарга тус сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзан 2024-2028 онд үргэлжлүүлэн хамтран ажиллах талаар уулзалт боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд энэ удаа “Глобал удирдагч” Их сургуулиас эмч, сувилахуй, эрх зүйч, багш, нягтлан мэргэжлээр манай аймагт элсэлтийн бүртгэл зохион байгуулж байна.