Төрийн цэргийн байгууллага, Хууль сахиулах болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэй албан хаагчдыг хамруулсан “Мөрдөстэй бүсгүй-2025” арга хэмжээг Өмнөговь аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн арга хэмжээг аймгийн Засаг даргын ивээл дор Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас зохион байгуулж байгаа нь онцлог бөгөөд арга хэмжээнд 13 байгууллагын 180 гаруй алба хаагч эмэгтэйчүүд оролцож байна. Арга хэмжээний үеэр аймгийн Засаг даргын шийдвэрээр 12 алба хаагчид мөнгөн дэмжлэг, 4 алба хаагчид өргөө цагаан гэр олгосон батламжийг гардуулан өгч, эмэгтэй алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүллээ. Мөн салбартаа амжилт гарган манлайлж буй албан хаагчдад аймгийн болон салбарын шагнал олгосныг хүндэтгэн гардууллаа.