Үндэсний хөгжлийн газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний статистикийн хороо, МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн хамтран "Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг"-ийг Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлэгт аймаг, сумын удирдлагууд төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.