Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг АҮЭБ-ийн сайд Ц.Туваан танилцууллаа.
Тэрбээр “ Оюутолгойн татварын маргаан, нэр бүхий компанийн Оюутолгойн бүлэг орд доторх лицензийн асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газарт танилцууллаа. Түүнчлэн уул уурхайн бирж дээр үнийг индексжүүлэх асуудлыг ярих шаардлага үүссэн. Мөн тээвэргүй нөхцөлөөр борлуулалт хийх асуудлыг хуульд тусгахаар ярилцсан. Алтны олборлолтыг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хэлэлцсэн” гэв.