Өчигдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 19-ний 22.00 цагийн байдлаар халдварт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 62 тохиолдол бүртгэгдээд байна.
2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгаас мэдээлэгдсэн улаанбурхан Өвчний 1 сэжигтэй тохиолдол лабораториор батлагдлаа. Мөн Төв аймгаас улаанбурханы сэжигтэй 1, Орхон аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй 3 тохиолдол тус тус мэдээлэгдэж тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна yy.
Тодруулах, лавлах зүйлийг 89016199, 75103100 утсанд хандаж авна уу.