Иргэдийн валют солих, авах арилжаа өргөнөөр хийгддэг “Найман шарга” дээр өнөөдрийн ханшаар нэг ам.долларыг 3493 төгрөгөөр авч 3499 төгрөгөөр арилжиж байна. Арилжааны банкуудын ам,долларын ханштай харьцуулахад харьцангуй зөрүүтэй байв. Банкууд нэг ам.долларыг дунджаар 3466 төгрөгөөр авч байгаа бол, 3491 төгрөгөөр зарж байгаа юм.
Тэгвэл Монголбанкны зарласан өчигдрийн буюу 2025.03.20-ний өдрийн албан ханшаар нэг ам.доллар 3475 төгрөг байна. Энэ нь он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 55 төгрөгөөр чангарсан дүн болжээ.