Даваа гариг 2026/09/21
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 732 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 616 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 588 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 580 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 504 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 536 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 668 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 604 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 496 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 596 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 500 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 728 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 516 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 416 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 396 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 476 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 628 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 368 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 500 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 456 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3700 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 456 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 432 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 1060 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1748 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 456 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 536 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 464 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 328 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 476 удаа

“ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ-ӨСӨЛТТЭЙ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

НИЙТЭЛСЭН: 2025-03-23 10:36 GMT+8

Өмнөговь аймаг эдийн засгийн олон тулгуурт бодлогыг хэрэгжүүлж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үйлдвэрүүдийг байгуулахын зэрэгцээ, иргэд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллаж байна.  Даланзадгад суманд 100 га газарт орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийж үйлдвэрлэлийн бүс бий болгон аж ахуй нэгжүүдэд газар олгож, төр хувийн хэвшил хамтран үйлдвэрүүдийг байгуулж байна. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэн бизнес эрхлэгчдэд 5 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, эхний 12 хүртэл сар үндсэн зээлээс хөнгөлөгдөх боломжтой хөнгөлөлттэй зээлийг олгожээ. Тоо мэдээллээс үзэхэд тус аймгийн хэмжээнд  2022 онд 5 тэрбум , 2023 онд 4 тэрбум, 2024 онд 1 тэрбум төгрөгөөр 87 аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх боломжийг олгожээ. Ингэснээр 480 шинэ ажлын байр нэмэгдсэн бол 176 ажлын байрыг хадгалах боломжоор хангаад байна.

2025 онд нийт 5 тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж төсөл хүлээж авахаар зарлажээ. Зээлийн хүсэлт, төсөл хүлээж авах үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын санаачилгаар “Өсөлттэй Өмнөговь-Өсөлттэй жижиг дунд үйлдвэрлэл” зөвлөгөө, мэдээлэл өгөх уулзалт, арга хэмжээг 03-р сарын 21-ний өдөр Даланзадгад хотод зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд  250 гаруй бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид оролцож, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат,  ХХААХҮЯ-ны  Жижиг дунд үйлдвэрийн газрын ТЗУХ-ын дарга Б.Цэнд,  Экспорт, олон улсын худалдааны төв” ТББ-ын менежер А.Эрдэнэжаргал,  Хөгжлийн шийдэл” ТББ-ын Гүйцэтгэх захирал П.Амармэнд, Бизнес зөвлөх Ё.Энх-Амгалан, Б.Мөнгөнбагана нар орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, бизнес төсөл боловсруулах аргачлал, Уул уурхай ба жижиг дунд үйлдвэрийн хамтын ажиллагаа, экспортод бүтээгдэхүүнээ гаргах боломжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.

                             

Уг арга хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлд зориулсан хөнгөлөлттэй зээл авч, үйлдвэрлэл хөгжүүлж, орон нутгийн брэнд үүсгэж чадсан бизнес эрхлэгчид оролцож өөрсдийн туршлагаа хуваалцан, бүтээгдэхүүний дээжээ танилцуулан оролцлоо. Энэхүү арга хэмжээний үргэлжлэл болгож 3 сарын 24-ны өдрөөс зээлийн материал хүлээж авах хугацаа хүртэл бизнес эрхлэгчдэд материал бүрдүүлэх, төсөл бичих, эдийн засаг үр ашгийн тооцоолол зөв хийх чиглэлээр  зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх “ Зөвлөе, тусалъя” нэг цэгийн үйлчилгээ 14 хоногийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөжээ.